2020 он “Нэг бүртгэл-Нэг хяналт”      

    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |32
Энэ 7 хоногт |94
Энэ сард |2697
Энэ жил |2697
2021 онд |32211
2020 онд |32211

      2018-09-26   01:47:44   353   0
  НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг таниулах, үйлчилгээг нэг дороос үзүүлэх, нийгмийн даатгалын ач холбогдол, тэтгэвэр, тэтгэмжийн талаар ойлголт өгөх, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тайлбарлан мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор 2018 оны 09 сарын 20-иос 21-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд 24 сумын 60 байршилд ажиллаа.
Энэ хүрээнд 2018 онд шинээр батлагдан хэрэгжиж буй нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлахын зэрэгцээ нийгмийн даатгалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, брошур тараах материал тарааж, телевиз радио, узельтэй хамтран ажиллаж мэдээллийг түгээж ажилласан. Аймгийн төв болох Улиастай хотод хүн ам олноор цуглардаг Улиастай зах, Нэгдсэн эмнэлэг, Баруун бүсийн худалдааны төв, Оргил худалдааны төв, түц хоршоо, үйлчилгээний төвүүд дээр , сумууд өөрсдийн соёлын төв, төв талбай томоохон дэлгүүр дээр нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгууллаа. Ажиллах хугацаанд нийт 1960 ширхэг тараах материал тарааж, давхардсан тоогоор 1781 даатгуулагчдад үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Сайн дурын даатгалд 159 даатгуулагч хамрагдаж шинээр 31 даатгуулагч бүртгүүлэн 4 680 000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалд 150 даатгуулагч даатгуулж 4 320 000 төгрөгийн орлого оруулж ажилласан байна. Мөн Нийгмийн даатгалын гар утасны аппликейшныг 143 даатгуулагчдад суулгаж эрх нээж баталгаажуулж өгсөн, 417 даатгуулагчийн Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтрийн баталгаажуулалт хийж ажилласан үр дүнтэй байна.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ХИЛИЙН ЧАНАДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМААР НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРЫН ТӨРӨЛД ДААТГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Авилгын эсрэг хамтдаа нэгдье

МЭНДЧИЛГЭЭ

     Сайн байцгаана уу

     


ЗАВХАН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ш.МЯНГАНБАЯР      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.